Омега-3 бэлдмэл Альцгеймерийн өвчинд тустай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омега-3 бэлдмэл Альцгеймерийн өвчинд тустай

Омега 3-ийг хэрхэн яаж шингээдэг вэ Сагамхай элэг нь витамин агуулдаг

Эрдэмтэд Омега-3 тосны хүчлийн Альцгеймерийн өвчтэй хүмүүст үзүүлэх нөлөөг судалжээ. Ингэхдээ оролцогчдыг ой тогтоолт, тархи нугасны шингэнд туршиж үзсэн байна.

Омега-3 бэлдмэлийг өвчний эхний шатанд хоол хүнсэнд нь нэмэлтээр оруулсан өвчтөнүүд санах ойн шинжилгээнд илүү их оноо авсан болохыг тогтоожээ. Үүнд 33 өвчтөн хамрагдсан бөгөөд үүнээс 18 нь өдөрт хоёр удаа Омега-3 бэлдмэл ууж, 15 нь хяналтын бүлэгт багтжээ.

Өвчтөнүүдийг судалгааны эхний шатанд бэлдмэлийг зургаан сар хэрэглэсний дараа нугасны шингэний дээжийг цуглуулсан бөгөөд санах ойн шинжилгээнд хамруулжээ.

"Омега-3 ууж байсан бүлгийн өвчтөнүүдийн санах ойн үйл ажиллагаа нь зургаан сарын дараа хэвээр байсан бол хяналтын бүлгийн өвчтөнүүдийн ой тогтоолт муудсан" гэж Örebro их сургуулийн мэдрэл судлаач Ивонн Фраунд-Леви хэлжээ. "Гэхдээ бид тархи нугасны шингэний дээжинд шинжилгээ хийхэд 2 бүлгийн хооронд ямар ч ялгаа байгаагүй" гэжээ.

Гэсэн хэдий ч, эрдэмтэд Омега-3 хэрэглэж байсан хүмүүсийн дотор тодорхой ялгаа гарсан. Тухайлбал, мэдрэлийн эсийн гэмтэлтэй холбоотой хоёр маркерийн үзүүлэлт нэмэгдсэн. Гэсэн хэдий ч санах ойн туршилттай эмнэлзүйн холболт байхгүй байв.

Эх сурвалж: medicforum.ru

Төрийн албан хаагчид гүйцэтгэлээр цалинждаг болно
Төрийн албан хаагчид гүйцэтгэлээр цалинждаг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.