ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төв байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төв байгуулагдлаа

No description available.

/2021.09.09/ Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бизнесээ бойжуулах, үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, цаашлаад санхүү татвар, маркетинг, төсөл хөтөлбөрийн талаарх анхан, дунд шатны зөвлөгөө, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг нийслэлд анх удаа нээлээ.

Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгч 62 мянга гаруй нэгж бүртгэлтэй байдгийн 67 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нийслэлийн хөдөлмөрийн насны нийт хүн амын 70 хувь нь уг салбарт ажилладаг гэсэн үг.

No description available.

Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг ажил, орлоготой байлгах замаар хот, улсын эдийн засгийн чадавхыг сайжруулах хүрээнд Нийслэлийн ИТХ-аас Чингэлтэй дүүргийн XVIII хороо, Сэлбэ дэд төвд “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус төвийг өнөөдөр нээж, нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Арнуэлд Хекман, ЖДҮ эрхлэгчийн төлөөллүүд оролцлоо.

Тус төвийг нээснээр 70 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, ЖДҮҮ эрхлэгчдийн ажил хадгалагдан үлдэх, үйл ажиллагаа нь тогтворжих ач холбогдолтой юм.

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд 20 мянган тонн мах бэлтгэнэ
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд 20 мянган тонн мах бэлтгэнэ
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.