Өчигдөр 9,378 иргэн вакцинд хамрагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 9,378 иргэн вакцинд хамрагджээ

/2021.09.09/ Нийслэлийн хэмжээнд өчигдөр 9,378 иргэнийг дархлаажуулжээ.

Тодруулбал, I тунд 268, II тунд 939, нэмэлт сэргээх буюу гуравдугаар тунд 8,171 хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувь байгаа ажээ.

Одоогоор зорилтот бүлгийн буюу 2,796 жирэмсэн эх вакцинд хамрагдсан байна.

Түүнчлэн 12-15 насны 62,783 буюу 70.6 хувь, 16-17 насныхны 25,086 буюу 74 хувь нь тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр 7,552 иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр 7,552 иргэнийг дархлаажуулна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.