/2021.09.08/ Нийслэлийн хэмжээнд 60 зарлан мэдээлэх цамхаг байдаг. Газар хөдлөлтийн хэмжээ аюулын түвшинд хүрээгүй учир дохио өгөөгүй. Тиймээс иргэд айж сандрах шаардлагагүй гэлээ.
Мөн ОБЕГ-аас Баян-Өлгий, Төв аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 45 км-т Улаанхус сумын нутагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт энэ сарын 7-нд бүртгэгдсэн байна.
Тус газар хөдлөлт Улаанбаатрын цагаар 08:28 минутад болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол одоогоор байхгүй гэж мэдээлсэн байна.
Мөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 10 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Чичирхийлэл Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар хотод мэдрэгджээ. Иргэдэд бага зэргийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэсэн байна.