Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

/2021.09.07/ Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо.

Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах юм байна. Мөн усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд 30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийх юм байна.

Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн сая гаруй хүн ам үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил дуусжээ
Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил дуусжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.