Туркийн ерөнхийлөгч Эрдоган ном бичжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган ном бичжээ

Book authored by Turkey's President Erdoğan goes on sale | Daily Sabah

/2021.09.07/: Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Илүү шударга ертөнц бий болох боломжтой" гэсэн ном бичсэн байна. Тус номын худалдаа энэ сарын 6-ны даваа гарагт тус улсад худалдаалагдаж эхэлсэн тухай "Anadolu" агентлаг мэдээлжээ.

Туркийн удирдагчийг уг номонд дэлхийн улс төрийн асуудлууд, ялангуяа шударга бус байдал, шилжилт хөдөлгөөний хямрал, олон улсын терроризм, Исламофоби, ялгаварлан гадуурхалт, давхар стандартын асуудал зэрэгт анхаарал хандуулсан гэнэ.

Эрдоганы үзэж байгаагаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд үндсэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэнэ. Тэрээр Туркийн зорилго бол "хэн хүчтэй нь зөв байдаг бус харин хэн зөв нь хүчтэй байдаг тогтолцоог бий болгох" хэмээжээ.

Ерөнхийлөгчийн номонд дэлхийн шударга ёсыг тогтоох үүрэгтэй байгууллагууд инерцээрээ ажилладаг гээд өнгөрсөн үеийн шаардлагын дагуу байгуулагдсан байгууллагуудаар дамжуулан орчин үеийн асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн эдгээр байгууллагууд шинэ асуудал үүсгэж байгаа нь ойлгомжтой гэж Эрдоган хэллээ. "Илүү шударга ертөнцийг бий болгоход итгэл, найдвар өгөх дэлхийн дэг журам бидэнд хэрэгтэй" гэж улс төрч номондоо өгүүлжээ.

Эх сурвалж: lenta.ru

Өнөөдөр 7,088 иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр 7,088 иргэнийг дархлаажуулна
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.