Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулжээ

/2021.09.06/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д нь танхимаар, үлдсэн хугацаанд зайнаас хичээллэсэн учир хичээлийн хоцрогдол их гарчээ. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар 91 хувийн ирцтэй хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу байсан аж.

Тиймээс сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22,556 багшийг сургалтад хамруулсан байна.

Түүнчлэн танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаар түр журам баталжээ.

Сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг энэ сарын 1-ний өдрөөс вакцины гуравдугаар тунд хамруулж эхэлсэн байна. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж байгаа ажээ. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд орших байранд зургаан айл галд автжээ
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд орших байранд зургаан айл галд автжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.