АНУ-д дахин нэг банк дампуурлын ирмэгт ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д дахин нэг банк дампуурлын ирмэгт ирлээ

A television screen displaying financial news, including the stock price of First Republic Bank, is seen inside one of the bank's branches in New York City's Financial District, on March 16, 2023.

/2023.04.26/: Хадгаламж эзэмшигчид банкнаас 100 тэрбум доллар татсан тухай мэдэгдсэний дараа First Republic Bank-ын хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрч уналаа.

Энэ үйл явдлыг Silicon Valley Bank болон Signature Bank дампуурсны үргэлжлэл болох вий гэдэг айдас тархаад байна.

Сан Францискод төвтэй уг банк нь хадгаламжийнхаа 40 хувийг алдсанаа зарласны дараа хувьцааны ханш нь өчигдөр бараг 50 хувиар уналаа.

АНУ-ын бусад банкууд болон Western Alliance Bancorporation, Zions Bancorp, JPMorgan зэрэг хувьцааны үнэ мөн мэдэгдэхүйц буураад байна.

First Republic Bank-ыг дампуурлаас сэргийлэхийн тулд нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргаад байгаа тухай өчигдөр мэдээлсэн юм.

Тэгвэл энэхүү нөхөн сэргээх төлөвлөгөөнд тухайн банкны ашиггүй хөрөнгийг зарах болон нийт ажилтны дөрөвний нэгийг нь цомхотгох зэрэг багтсан байна.

Эх сурвалж: Aljazeera

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга цөөнхийн өмөг түшиг байх ёстой
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга цөөнхийн өмөг түшиг байх ёстой
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.