Нээлттэй Нийгэм Форумоос бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нээлттэй Нийгэм Форумоос бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлалаа

/2023.04.26/: Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хөтөлбөр нь хууль зүйн салбарын байгууллагуудын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үр дүнтэй механизм, тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой.

Энэ зорилгын хүрээнд 2023 онд дараах тодорхой сэдвээр бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлаж, хууль зүйн салбарын хүрээнд тулгамдсан асуудал, түүнд хүрэх бодлогын шийдлийг эрэлхийлж байна. Үүнд:

  1. Прокурорын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх нь
  2. Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь
  3. Гэмт хэрэгт хилсээр яллагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах тогтолцоо
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын тогтолцоо буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдлыг хангах арга зам

Тавигдах шалгуур:

  • Судлаач нь эрх зүйн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байх
  • Судалгааны баг нь 3-с ихгүй тооны гишүүнтэй байх
  • Сонгон авсан сэдвийн талаар өмнө судалсан, тус чиглэлээр ажилласан, туршлага, мэдлэгтэй байх
  • Судалгааны сэдвийн хүрээнд тодорхойлсон асуудлыг хараат бус, хөндлөнгийн байр сууринаас судалж, бодлогын шийдэл боловсруулах буюу аливаа ашиг сонирхлоос ангид байх

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Судалгааны төслийн төлөвлөгөөний маягт (заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй оновчтой). Маягтыг эндээс татаж авна уу.
  • Багийн гишүүдийн боловсрол, мэргэшил, ажлын туршлагыг харуулах танилцуулга, (зурагтай байна)
  • Судлаач, судалгааны багийн ахлагчийн судалгааны туршлага, ур чадварыг тодорхойлох боломжтой хоёр хүний бүтэн нэр, албан тушаал, холбоо барих мэдээлэл

Дээр дурдсан баримт бичгийг 2023 оны тавдугаар сарын 15-ны даваа гарагт багтаан [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Мэдээллийн тэгш байдлыг хангах үүднээс утсаар болон цахим шуудан, чатаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

Ангууч Б.Баттөр нь Чери Автомобайл группийн албан ёсны төлөөлөгч болж, дэлхийн “одуудын“ түвшинд ажиллахаар боллоо
Ангууч Б.Баттөр нь Чери Автомобайл группийн албан ёсны төлөөлөгч болж, дэлхийн “одуудын“ түвшинд ажиллахаар боллоо
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.