18 цэцэрлэгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18 цэцэрлэгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжжээ

/2021.09.06/ Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна.

Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ.

Гурван чиглэлийн автобус 05:30-00:00 цагийн хооронд үйлчилж байна
Гурван чиглэлийн автобус 05:30-00:00 цагийн хооронд үйлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.