Согтуурсан үедээ нэг хүнийг хөнөөж, нэг хүнийг гэмтээжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ нэг хүнийг хөнөөж, нэг хүнийг гэмтээжээ

/2023.04.26/: Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны оройн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч нь согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулсан, 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амийг хөнөөсөн байжээ.

Гэмт хэрэгтэй холбогдуулан сэжигтэн "З"-г баривчлан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Түгжрэл бууруулах чиглэлийн ажлууд зэрэг 24 асуудлыг хэлэлцэж байна
Түгжрэл бууруулах чиглэлийн ажлууд зэрэг 24 асуудлыг хэлэлцэж байна
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.