Ховд аймаг “Нэг цэгийн үйлчилгээний төв“-тэй боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймаг “Нэг цэгийн үйлчилгээний төв“-тэй боллоо

240877395_547119669839369_2540636310402562827_n.jpg

/2021.09.06/ Ховд аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавируст халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу тус аймгийн “Шуурхай штаб”, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлыг хангаж “Нэг цэгийн үйлчилгээний төв” энэ сарын 3-наас эхлэн иргэдэд үйлчилж эхэлжээ.

Тус төв нь 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна. Мөн иргэдээс шинжилгээ авч "ковид-19" халдвар илэрсэн иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгч, биеийн байдал нь хөнгөн иргэдэд “Эмчилгээний багц”-ыг олгож, хүнд, хүндэвтэр иргэдийг “Тусгаарлах эмнэлэг”-рүү шилжүүлэн ажиллах ажээ.

Нэг цэгийн үйлчилгээний төв дээр чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр 7,178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Өнөөдөр 7,178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.