/2023.04.19/: Шведийн алдартай архины брэнд болох Absolut Vodka-г Орос руу экспортлохоо зогсооно гэж Absolut-ийн толгой компанийн хэвлэлийн төлөөлөгч Пернод Рикард CNN-д мэдэгдэв.
Дайн эхлэхэд архины экспортыг зогсоож байсан ч өнгөрсөн оны сүүлээр Абсолют зэрэг зарим брэндээ Орос руу экспортлож эхлээд байсан юм.
Оросын зүгээс дайнаа зогсоолгүй үргэлжлүүлсээр байгаа болон Украинд хийж буй олон олон дайны гэмт хэргээс улбаалж ийнхүү шийдвэрлэсэн байна.