Алдарт уулчин Ноэль Ханна Балбын Аннапурна оргилоос бууж яваад амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт уулчин Ноэль Ханна Балбын Аннапурна оргилоос бууж яваад амиа алджээ

noel-hanna.jpg

/2023.04.19/: Хойд Ирландын нэрт уулчин Ноэль Ханна Балбын Аннапурна нурууны оргилоос бууж яваад амиа алдсан байна.

56 настай адал явдал хайгч уг эр 26,545 футын оргилд амжилттай гарсан бөгөөд даваа гарагийн шөнө 4-р бааз дээрээ нас баржээ. Түүний цогцсыг буулгаж Катманду руу хүргэсэн байна.

Ханна Эверестийн оргилд 10 удаа гарч, долоон тивийн хамгийн өндөр оргилд мөн гарч байжээ.

Дэлхийн арав дахь хамгийн өндөр уул болох Аннапурна нь цасан нуранги байнга болдог бөгөөд, авирахад хүндрэлтэй, амиа алдах магадлал Эверестээс өндөр байдаг аж.

Эх сурвалж: cbsnews

Хотын дарга JCI байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хотын дарга JCI байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.