НҮБ-ын Хүүхдийн сантай олон талаар хамтран ажиллахаар боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хүүхдийн сантай олон талаар хамтран ажиллахаар боллоо

/2023.04.11/: ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ЦХХХЯ-ны зүгээс

  • Цахим орчин дахь хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах,
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
  • Харилцаа холбооны дэд бүтэц холбогдоогүй хөдөө орон нутаг, алслагдсан сум сууринд интернэт хэрэглээг хүргэх,
  • Гамшиг болон онцгой байдлын үед өндөр хурдны интернэтийн үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх,
  • Монгол Улсын алслагдсан бүсийн сургууль, хүүхдийн эмнэлгүүдэд нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс ЦХХХЯ-наас тавьсан дээрх санал, чиглэлүүдийг бүрэн дэмжиж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЦХХХЯ

ШУУД: “Хүн бүр байгаль хамгаалагч“ зөвлөгөөн-2023 эхэллээ
ШУУД: “Хүн бүр байгаль хамгаалагч“ зөвлөгөөн-2023 эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.