Далай лам хийсэн хэрэгтээ уучлалт гуйжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай лам хийсэн хэрэгтээ уучлалт гуйжээ

/2023.04.11/: Энэтхэгийн хойд хэсэгт болсон нэгэн арга хэмжээний үеэр Далай лам нэгэн хүүхдийн уруул дээр нь үнссэн бөгөөд түүнийг мөн "хэлээ хөхөхийг" хүссэн бичлэг цацагдсаны дараа тэрээр уучлалт гуйжээ.

Далай ламын албанаас даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Түүнийг гомдоосныхоо төлөө хүү болон түүний гэр бүл, түүнчлэн дэлхий даяарх олон найз нөхдөөсөө уучлалт гуйхыг хүсч байна. Дээрхийн Гэгээнтэн олон нийтийн газар болон камерын өмнө ч байсан хамаагүй заримдаа хүмүүсээр гэм хоргүй, хөгжилтэй байдлаар тоглоом хийдэг" гэж мэдэгдэлд дурджээ.

Энэхүү бичлэг нь хоёрдугаар сард Дарамшала ууланд болсон арга хэмжээний үеэр хийгдсэн бөгөөд олон нийтийн сүлжээгээр тарснаар, олон хэрэглэгчид Далай ламын энэхүү үйлдлийг шүүмжилсэн юм.

Бичлэг дээр залуу хүү Далай лам руу ойртож, "Би танийг тэвэрч болох уу?" гэж асуудаг. Харин Далай лам хүүг тайзан дээр урьж, хацар руу нь зааж, "Эхлээд энд" гэж хэлэн хүүг тэвэрч үнсдэг.

Дараа нь Далай лам уруулаа заан "энд бас" гэж хэлэн хүүгийн эрүүнээс татан аман дээр нь үнсэв. Бас миний хэлийг хөхөөч" гэж тэр хэдхэн секундын дараа хэлээ цухуйлгадаг байна.

Хүүгийн хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ үйл явдлын хариуд Дели хотод төвтэй хүүхдийн эрхийг хамгаалах нэрт байгууллага болох Haq: Хүүхдийн хүчирхийллийг бүх хэлбэрийг буруушааж байна. Зарим мэдээнд Далай ламын уг үйлдлийг Төвдийн хэлээ харуулах соёлтой холбоотой гэж байгаа боловч видеон дээрээс харахад энэ ямар ч соёлын шинж байхгүй бөгөөд тийм байсан ч ийм соёлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэжээ.

Одоогийн Далай лам Тэнзин Гяцо бол дэлхийн хамгийн алдартай амьд Буддын шашны зүтгэлтэн бөгөөд түүнийг өмнөх 13 хүний хойд дүр хэмээн олон сая хүн хүндэтгэдэг.

Бичлэг дээр болсон явдал нь түүнтэй холбоотой үүссэн анхны маргаан биш юм.

Тэрээр 2019 онд ВВС-д өгсөн ярилцлагаасаа уучлалт гуйж байсан бөгөөд, "хэрвээ эмэгтэй Далай лам өөрийг нь залгамжлах юм бол илүү дур булаам байх ёстой" гэж хэлж байсан юм.

Мөн өмнөх жил тэрээр Европ тивд орж ирж буй Африкийн дүрвэгсэд нэмэгдэж байгаа талаар ярихдаа Европыг Европчуудад зориулж үлдээх хэрэгтэй гэж ам алдаж байв.

Эх сурвалж: CNN

Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.