/2021.09.02/:Токио хотод зохиогдож буй Паралимпын наадмын өнөөдрийн хуваарьт манай 4 тамирчин өрсөлдөхөөр боллоо.
Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кгийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49-кгийн жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлээд дараалаад гарч эхний тулаанаа хийнэ.
Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.
Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна.
Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө. Тамирчин, дасгалжуулагч нартаа их амжилт хүсье.
Эх сурвалж: МПХ