ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засварлажээ
 

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засварлажээ

/2023.03.15/: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Ингэхдээ өвчтөний ар гэрийнхэн болон сахиурт зориулсан өрөөний зай талбайг нэмж, агаар сэлгэлтийг сайжруулсан бөгөөд сахиурууд ар гэрийхэнтэйгээ харилцах эргэлтийн цонх, хаалганаас гадна эмчлэгч эмчтэй харилцах хаалга, ариун цэврийн өрөө бүхий стандарт шаардлага хангасан аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.

Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж тохижуулснаар үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, сахиур болон эмч, эмнэлгийн ажилтан хоорондын мэдээлэл солилцох эргэх холбоог нэмэгдүүлж нээлттэй, шуурхай ажиллах боломж бүрдэж буй юм.

Түүнээс гадна Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон сахиурууд эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлаж, дотоод орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгджээ.

Эх сурвалж: ЭМЯ

Шууд:  Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар болжээ
Шууд: Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар болжээ
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.