Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.10/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд: Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11 төв болон E-Mongolia системээр хүлээн авч эхэлнэ.

09:00 цагт: Хил хамгаалар Ерөнхий газар, check.mn сайт хамтран хэрэгжүүлсэн “Атга чулуу-Сөөм газар” төслийн хаалт болно.

10.00 цагт: СТӨ-нд “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулга уузалт болно.

11:00 цагт: Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлнэ.

11:00 цагт: “Виртүс” академиас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонордуулах “Mongolia in music” тоглолтын талаар мэдээлнэ.

11:30 цагт: “Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын Их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлнэ.

11.30 цагт: ЗТХЯ-наас авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, авто зам дагуух үйлчилгээний цогцолборын сонгон шалгаруулалт, тээврийн үнэ ханшийн талаар мэдээлнэ.

11.45 цагт: Түвдэнпэлжээлин хийд буюу Монгол зурхайн төвд: "ОДОН ЗУРХАЙ" сэдэвт шууданийн маркийн нээлтийн ёслол болно.

12:00 цагт: “Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон талаар мэдээлнэ.

12.00 цагт: Оюутолгойн гүнийн олборлолт эхлэхтэй холбогдуулан Засгийн газраас хэвлэлийн бага хурал зарлажээ.

17:00 цагт: “Улаанбаатар инновацийн төвд: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан” хамтран “Open data meetup-2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээг зохион байгуулна.

Өнөөдөр үүлэрхэг, 3-5 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 3-5 хэмийн хүйтэн байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.