“Шүгэл“ ажиллагааны ажлын хэсэгт багтсан АЛБАН ТУШААЛТНУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүгэл“ ажиллагааны ажлын хэсэгт багтсан АЛБАН ТУШААЛТНУУД

/2023.03.09/: Засгийн газрын зүгээс байгуулагдсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:

-Авлига манай улсад ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл ажиллагаа. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. Ажлын хэсгийг би ахална. Иргэдийг шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад анхаарна. Та бүхэн 11-11 дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд, шуудан болон цахим сүлжээнд нээх Шүгэл хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна гэлээ.

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгийн гишүүд

Мөн тэрээр энэ үеэр "Шүгэл" ажиллагааны ажлын хэсгийн гишүүдийг танилцууллаа. Тодруулбал,

  • ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо /Ажлын хэсгийн ахлагч/
  • ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг
  • ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж
  • Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  • ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Ганзул
  • АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  • ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  • УУХҮЯ-ны Геологийн газрын дарга Б.Уянга
  • ЦЕГ-ын ЭЦА-ны дарга Т.Сүхболд
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  • Шинэ сэргэлтийн бодлого хурдасгуур төв /УТҮГ/-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл /Ажлын хэсгийн нарын бичгийн дарга/ нарын хүмүүс ажлын хэсэгт багтжээ.

Тус ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах, таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж, авлига үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах үндсэн чиглэлтэй ажиллах юм.

ВИДЕО:

ВИДЕО: “Шүгэл“ ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө
ВИДЕО: “Шүгэл“ ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.