/2023.03.09/: Монгол Улсын ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор АНУ-ын Цагаан ордонд жил бүр олгодог Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналыг гардан авлаа.
Шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар гардуулжээ.
2023 оны Эр зоригийн шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийгмийн гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж буй “онцгой” гэсэн тодотголтой 11 эмэгтэйд олгосон байна.
Эх сурвалж: БХЯ