Хятадын эдийн засгийг үгүйсгэсэн мэдээг устгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эдийн засгийг үгүйсгэсэн мэдээг устгана

How Chinese nationalists weaponized 'anti-China' accusations to silence  feminists

/2021.08.31/: Хятадын эрх баригчид тус улсын эдийн засгийг "үгүйсгэсэн" агуулга бүхий мэдээллийг нийгмийн сүлжээнээс устгаж эхэлнэ.

Энэ тухай БНХАУ-ын кибер орон зайн захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Тиймээс эрх баригчид БНХАУ-ын эдийн засагт хортой санхүүгийн мэдээллийг нийтэлдэг, нийгмийн сүлжээнд данстай арилжааны платформуудтай тэмцэхээр төлөвлөж байгаа ажээ.

Арилжааны вэбсайт, платформууд нь "үгүйсгэсэн" агуулга бүхий санхүүгийн мэдээллийн бичлэгүүдийг устгах шаардлага үүсэж байна. "Хятадын дотоод санхүүгийн асуудал"-ыг үндэслэлгүйгээр тайлбарласан гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тайлан, мэдээ нийтэлдэг цахим хуудсуудыг мөрдөн шалгах болно гэв.

Наймдугаар сарын 26-нд "Bloomberg"-ийн шинжээчдийн мэдээлснээр хар төмөрлөгийн үйлдвэрлэлээс эхлээд боловсрол, үл хөдлөх хөрөнгө хүртэлх янз бүрийн салбарын эсрэг мэдээллүүд нь Хятадын санхүүгийн зах зээлийг доройтуулж, дэлхийн хоер дахь том эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвийг хязгаарлаж эхэлсэн. Бээжин цаашид шинэ хязгаарлалт тавих нь тодорхой боллоо гэжээ.

Эх сурвалж: lenta.ru

Ирэх жилээс шинэ автомашин худалдан авах таатай нөхцлийг бүрдүүлнэ
Ирэх жилээс шинэ автомашин худалдан авах таатай нөхцлийг бүрдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.