/2021.08.31/: Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гамшиг, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан ажиллуулах зөвлөмж боловсруулж, харьяа байгууллагууд болон сайн дурын үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлэх юм.
Мөн сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, сайн дурын эргүүлийг ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, холбогдох байгууллагатай уламжлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Цаашид Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн санаачилгыг өрнүүлэхэд Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтны идэвх, оролцоо, санал санаачилгыг чиглүүлэн, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэхэд хамтарч ажиллах юм.