“Танкын биатлон“ хагас шигшээд шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Танкын биатлон“ хагас шигшээд шалгарлаа

May be an image of 14 people, people standing, military uniform and outdoors

/2021.08.31/: "Танкийн биатлон 2021" олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж уралдлаа.

Тус экипаж нь 24 минут 14 секундын амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1.14.31 цагийн амжилттайгаар 7 дугаар байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна.

Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна. Ташрамд сонирхуулахад, манай баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.

Эх сурвалж: ЗХЖШ

Өнөөдөр 5 цэгт 720 шинжилгээ авна
Өнөөдөр 5 цэгт 720 шинжилгээ авна
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.