Ковидын тохиолдол их байгаагаас газрын тос олборлолтыг хязгаарлаж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын тохиолдол их байгаагаас газрын тос олборлолтыг хязгаарлаж магадгүй

What are the Steps of Natural Gas or Oil Extraction? | J&J Tamez LLC

/2021.08.30/: ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны долдугаар сард тохиролцсон газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг ирэх есдүгээр сарын 1-нд болох ээлжит уулзалтаар эргэн харж, өөрчлөх магадлалтай болоод байна.

Энэ талаар ОПЕК-ийн гишүүн болох Кувейт улсын Газрын тосны сайд Мохаммад Абдель Латиф Аль-Фарес Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Түүний хэлснээр улс орнуудын эдийн засгийн сэргэлт удааширч, зарим орнуудад Ковид-19 цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байгаа тул ирэх саруудад газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэрийг дахин хэлэлцэх шаардлага үүсээд байна гэв.

Зүүн Азийн орнууд, тэр дундаа Хятад улсын эдийн засагт Ковид-19-ийн тохиолдол их хэвээр байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй гэж Аль-Фарес нэмж хэлэв.

Тус бүлгийн гишүүн орнууд 2021 оны тавдугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд өмнөх долдугаар сарын уулзалтаар 2021 оны наймдугаар сараас эхлэн 12 дугаар сар хүртэл сар бүр газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 400,000 баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2022 оны 9 дүгээр сар гэхэд 2020 онд бууруулсан үйлдвэрлэлийн тоог бүрэн сэргээхээр төлөвлөсөн юм.

Харин сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч ирэх саруудад олборлолтын хэмжээг өдөрт 400,000 баррелиар нэмэгдүүлэх нь зах зээлд илүүдэл үүснэ гэсэн болгоомжлол бий болгож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены засаг захиргаа дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ өсөхийн хэрээр дотоодын шатахууны үнэ өсч, энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд заналхийлж байгаа талаар хэлж байсан. Тэрээр үүнийг даван туулахын тулд газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг ОПЕК, ОПЕК+ бүлэгт хандан уриалсан юм..

Газрын тосны зах зээл ОПЕК, ОПЕК+-ийн шийдвэрээс голлон хамаардаг тул ирэх сард зах зээлд нэмэлтээр газрын тос нийлүүлэхгүй тохиолдолд түүхий тосны үнэд шууд нөлөө үзүүлж, нэмэгдэхэд хүргэнэ.

Эх сурвалж: УУХҮЯ

Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.