БОАЖЯ-нд Япон улсаас Ниссан Патрол У61 маркийн авто машинууд бэлэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-нд Япон улсаас Ниссан Патрол У61 маркийн авто машинууд бэлэглэлээ

May be an image of 3 people, car and road

/2023.02.03/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Кояма Исао нар Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Япон улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зорилгоор нэн хэрэгцээтэй байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

May be an image of 3 people, people standing and outdoors

Монгол Улс, Япон Улс нь 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 50 жилийн турш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай улсын нийгэм, эдийн засгийн олон талт салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулан, хэрэгцээ шаардлагатай байгаа олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг жишээг дурдахад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр барьж, байгуулан хүүхэд залуусын байгаль хамгаалал, усны үнэ цэнийн талаархи ойлголт мэдээллийг системтэй олгоход дэмжлэг үзүүлж байна.

May be an image of car and outdoors

May be an image of 7 people, people sitting, people standing and outdoors

Эх сурвалж: БОАЖЯ

М.Баяраа: Зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна
М.Баяраа: Зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.