Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

/2023.02.03/: Улсын гуравдугаар төв эмнэлэг Дэлхийн цусны донорын өдрийг “Дусал цус-дүүрэн амьдрал” уриан дор тэмдэглэж, ЦССҮТ-ийн Донорын албатай хамтран цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр нийт 61 донорын 25 литр 208 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг ЦССҮТ-д хариу нэхээгүй хандив болгон халуун сэтгэлээр бэлэглэв.

Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг гаж нөлөө байдаггүй төдийгүй цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасч эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Цусаа хандивласнаар бусдад төдийгүй өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Таны өгсөн 350 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ.

Эх сурвалж: ЭМЯ

Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.