ПАРАЛИМПИЙН АВАРГА Э.Содномпилжээгийн тухай 10 баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМПИЙН АВАРГА Э.Содномпилжээгийн тухай 10 баримт

Э.Содномпилжээ Азийн паралимпийн наадмын аварга болов

/2021.08.30/: Токио-2020 наадмын паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн, хүндийн өргөлтийн төрөлд хүч үзсэн тамирчин Э.Содномпилжээ аварга боллоо.

Тэрээр 245 кг-ийг өргөж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл Э.Содномпилжээ гэж хэн бэ? Түүний талаарх 10 баримтыг хүргэж байна.

1. Э.Содномпилжээ 2016 онд Бразильд болсон паралимпийн наадмын хүрэл медальтай.

2. Дэлхийн хоёр удаагийн аварга, Азийн наадмын аварга. 2016 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын гавъяат тамирчин болсон.

3. Түүний багшийг Ш.Энхсайхан гэдэг.

4. Нийслэлийн 19 дэх хүндэт иргэн. Эрдэнэт хотод төрж, өссөн.

5. Пара пауэрлифтингийн дэлхийн аваргын 2019 оны тэмцээнд оролцох үеэрээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор, алтан медаль хүртэж байсан.

6. Э.Содномпилжээ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороонд харьяалагддаг байсан. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин.

7. 14 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн.

8. Санхүү эдийн засгийн их сургуулийг нягтлан бодохын мэргэжлээр дүүргэсэн.

9. Голден жим фитнесс төвд хичээллэж байхад нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд мэргэжлийн өмсгөл бэлэглэж байжээ. Тэд хамтдаа тус клубт хичээллэдэг байв.

10. Э.Содномпилжээ 2019 онд пара пауэрлифтингийн төрөлд найман удаагийн рекорд, IPF буюу энгийн /эрүүл/ пауэрлифтингийн төрөлд дөрвөн удаагийнх, нийт тив дэлхийн 12 рекордыг эзэмшсэн тул Гиннесийн номонд амжилтаараа бичигдсэн. Энэ бол 2019 оны наймдугаар сар байв.

Монгол Улс медалийн тоогоор 57 дугаар байрт жагсаж байна
Монгол Улс медалийн тоогоор 57 дугаар байрт жагсаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.