Цусны хорт хавдартай тэмцэж чадсан гайхамшигт эгч дүүс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цусны хорт хавдартай тэмцэж чадсан гайхамшигт эгч дүүс

No description available.

/2022.12.21/: Химийн эмчилгээ хийлгэж байгаа дүүгээ тайвшруулж буй зүрх шимшрүүлсэн зургийг хоёрхон жилийн өмнө нийтэлж тэдний ээж цахим орчинд нийтэлж байсан юм.

Энэ үйл явдал одоогоос 2 жил гаруйн өмнө болсон бөгөөд урт хугацааны тууштай тэмцэл, сэтгэлийн асар их хатуужлын ачаар бяцхан Бекетт одоо сургуульдаа явж байна.

Хүүгийн шинжилгээний хариу цусны хорт хавдаргүй буюу бүрэн эдгэрсэн гэж гарсан бөгөөд энэ түүх яг одоо хүнд хэцүү үеийг туулж байгаа бүх хүмүүст итгэл найдвар үргэлж байдаг гэдгийг санахад тусална гэж найдаж байна.

Хүн бүрийн хувьд хэцүү үе байсан.

Бекетт 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 2 настайдаа лимфобластын цочмог лейкеми өвчтэй гэж оношлогдсон бөгөөд тэрээр өөрийн эгчтэйгаа хамт эмнэлэгт хэвтэх болжээ. Түүний эгч болох Обри нь түүнээс 15 сарын эгч бөгөөд энэ үед дөнгөж 4 настай байжээ.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Бяцхан хүүг хорт хавдартай гэх мэдээг сонссон гэр бүлийн хувьд маш их цочролд орсон бөгөөд маш хүнд цаг үе байжээ. Гэвч Кайтлины хэлснээр тэд гэр бүлээрээ хамтдаа байж бяцхан хүүг эдгэнэ гэж ямарч эргэлзээгүйгээр итгэж бүхнийг хамтдаа даван туулжээ.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Эгчгүй өнгөрөөсөн 35 хоног

Ээжийнх нь хэлснээр "Обри-д маш хэцүү байсан. Учир нь Бекет түүний хамгийн сайн найз байж үргэлж цагийг хамт өнгөрөөх үнэнч хамтрагч нь юм. Дүүгийнх нь эмнэлэгт байх 35 хоног бол түүний анх удаа дүүгүйгээр өнгөрүүлсэн өдрүүд байв. Тэрээр юу болоод байгааг сайн ойлгохгүй байв. Түүний мэдэж байсан зүйл бол түүний хамгийн сайн найз болох дүүд нь ямар нэг зүйл тохиолдсон явдал байлаа.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Мэдээж энэ өвчнийг тийм ч хялбар дийлэхгүй гэдэгтэй түүний гэр бүл аргагүйн эрхэнд санал нийлж байсан хэдий ч итгэл найдвараа алдахыг хүссэнгүй. Кэйтлин дээрх зургийн тайлбарт ингэж бичжээ: "Би ганц хүүгээ маш их зүйлийг даван туулж, инээмсэглэсээр байхыг харж байна. Би хөөрхөн Обригээ амьдралынхаа хүнд хэцүү үеийг даван туулж, бие даасан хүн болж байгааг бас харж байна" гэжээ.

Бекет яг л жинхэнэ эр хүн шиг байж хорт хавдрыг ялан дийлсэн

Өгсөх, уруудах зам нь хэцүү байсан ч Бекетт ялж чадсан. Бүтэн 2 жил өвдөж, зовж шаналж, маш их тэмцсэний эцэст Бекетт одоо хорт хавдаргүй, сургуульд явж байна. Кайтлины хэлсэнчлэн, "Түүний хувьд асар хүнд химийн эмчилгээ, цусны хорт хавдар гээд аймшигтай бүхэнтэй нүүр тулж ялсны эцэст бүрэн эдгэрээд сургуульдаа явж байгаа нь үнэхээр гайхамшиг" гэсэн юм.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Түүний сүүлийн эмчилгээ 2021 оны наймдугаар сарын 8-ны өдөр хийгдсэн бөгөөд одоо цоо эрүүл болжээ. Өнөөдөр Бекетт 6 настай бөгөөд эгч дүү хоёрын харилцаа өвчний үед улам дотноссон тул түүний 7 настай эгч нь үргэлж түүний хажууд байдаг аж.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Беккетийн аялал хүнд хэцүү, шантармаар байсан ч яг адилхан өвчтэй, яг л адилхан замналаар явж байгаа олон олон хүмүүс бидний дунд байсаар байна. Кайтлин өөртэй нь ижил зовлон зүдгүүрийг туулж байгаа хүмүүст хандаж "Бусдаас тусламж авахаас битгий татгалз гэхдээ толгойгоо үргэлж өөдрөг байлга. Одоо болж байгаа хүнд үе бол таны амьдралын зөвхөн нэгхэн хэсэг гэдгийг санаарай, та үүнийг даван туулах хүсэл зоригийг заавал олж чадна" гэсэн юм.

The Little Boy Whose Photo Went Viral While Battling Cancer Is All Clean Now and Back in School

Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголын ХӨТӨЛБӨР
Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголын ХӨТӨЛБӨР
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.