Анх удаа 9 ихэр хүүхэд эсэн мэнд бойжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа 9 ихэр хүүхэд эсэн мэнд бойжжээ

Mali nonuplets all together on a sofa

/2022.12.20/: Дэлхийн хамгийн олон ихэр буюу 9 ихэр хүүхэд төрснөөсөө хойш 19 сарын дараа эх орондоо иржээ.

Ихрүүдийн ээжийг Халима Сиссе гэдэг бөгөөд өдгөө 27 настай юм. Түүний хэлснээр хүүхдүүд тэврүүлж унтах дуртай боловч нэг дор бүгдийг нь унтуулна гэдэг амаргүй ажил аж.

Халимад "Нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлж, эсэн мэнд бойжуулсан" гэсэн Гиннесийн амжилтын гэрчилгээг олгосон байна.

Өмнөх дээд амжилтыг 2009 онд найман ихэр хүүхдийн ээж болох "Октомом" хэмээх нэрээр олонд танигдсан Надя Сулеман эзэмшиж байжээ.

"Бид долоон ихэр хүүхэдтэй байсан ч Аллах биднийг есөн хүүхдээр адисласан" гэж ихрүүдийн аав болох Абделкадер хэлжээ.

Учир нь Мали Улсын эмч нар Халима-г долоон хүүхэд тээж байна гэж оношлосон ч Малигийн Засгийн газар түүнийг Мароккогийн мэргэжлийн эмнэлэгт хүргэсний дараа дахин хоёр хүүхэд илэрсэн байна.

Жирэмсний 30 долоо хоногтой байхдаа тэрээр хийсвэр хагалгаагаар таван охин, дөрвөн хүүгээ төрүүлжээ. Хүүхдүүд төрөхдөө 0.5-1 кг жинтэй байж.

Nonuplets with-their GWR certificate

Энэхүү азтай жаалууд эсэн мэнд бойжихоос өмнө нэг төрөлтөөс есөн хүүхэд төрж байсан хэдий ч хэдхэн цагийн хугацаанд л амьд үлддэг байв.

Энэ явдал давтагдах өндөр магадлалтай байсан тул Халима болон түүний хүүхдүүдийг ийнхүү 19 сарын турш эмнэлэгт байлгасан байжээ. Тэд тусгайлан тохижуулсан байранд амьдардаг байсан бөгөөд тэнд сувилагчдын баг үргэлж туслахаар бэлэн байдаг байжээ.

Тухайн эмнэлгийн захирал, “Халима болон ихрүүдийн биеийн байдлыг тогтвортой байлгах, хянах ажилд 32 хүн ажиллаж байсан тухай хэлээд өндөр түвшний техник хэрэгслүүд болон эмч сувилагчдыг байлгасан бурханд талархаж байна" гэжээ.

Эх сурвалж: guinnessworldrecords

Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголоор ЯМАР АСУУДАЛ хэлэлцэх вэ?
Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголоор ЯМАР АСУУДАЛ хэлэлцэх вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.