/2022.12.06/ АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Өнөөдөр ард түмэн талхаа таллаж авч байхад залуучууд жагсах нь аргагүй шүү дээ. Би өчигдөр жагсагчдын уухайлж байхыг сонссон. Үнэхээр аргаа барж байгаа. Дизель түлш байхгүй, гурил мах нь үнэд орчихсон, төгрөгийн ханш уначихсан. Ер нь болж байгаа юм байгаа юм уу. Өнөөдөр Баянзүрх дүүргийн дулаан халуун усны асуудал доголдолд орлоо.
Яагаад тансагласан мөнгөө эрчим хүчний салбарт зарцуулж болоогүй юм бэ. Яагаад тансагласан мөнгөөрөө ард иргэдийг ядуурлаас гаргах бичил бизнесийг дэмжиж болоогүй юм бэ. Үүн дээр Ардчилсан нам тууштай тэмцэнэ. Эрх баригчид ЖДҮ-г замхруулсан шигээ нүүрсний асуудлыг УИХ-ын сонгуулийг наашлуулна гэх мэтээр дарах гэж оролдож байна. Янз бүрийн аргаар иргэдийг хуурах гэж оролдож байна. Энэ асуудлыг эцэст хүртэл шийдвэрлүүлж, хариуцлагыг нь тооцуулах ёстой. УИХ-д шударга гишүүд зөндөө бий. Тиймээс ЖДҮ шиг дутуу орхихгүй. Эцсийг нь хүртэл тэмцэнэ гэдгээ хариуцлагатайгаар хэлье гэв.