Б.Жавхлан: Чингис бондын үлдэгдэл болох 136 сая долларыг цаг тухайд нь барагдууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Чингис бондын үлдэгдэл болох 136 сая долларыг цаг тухайд нь барагдууллаа

/2022.12.06/ Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Засгийн газар Өлон улсын хөрөнгийн хоёрдагч зах зээл дээр бонд арилжаалж эхэлсэн байдаг. 2012 оноос гадаад өр зээлийн хувьд цоо шинэ хуудас нээгдсэн гэж хэлж болно.

Ингээд төсөвт хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой Чингис бондын эцсийн төлбөр болох 136 сая долларыг цаг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Өчигдөр Ерөнхий сайд захирамж гаргаж Сангийн яамд төлөх эрхийг олгосон. Энэ бол УИХ-аас Засгийн газарт өгч байсан үүрэг, үе үеийн Засгийн газрууд үүргээ ягштал биелүүлж байсны үр дүн юм. Бид гадна талд АН, МАН-ын засгийн газар гэж яригдахгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж яригдана. Тиймээс бид ямар ч хүнд нөхцөлд зээлээ бүрэн төлөх ёстой. Эс тэгвээс Монгол Улсын Засгийн газар дефолт болох маш том эрсдлүүд байдаг.

2012 оноос хойш Чингис бондын зөвхөн хүүд 540 сая доллар төлсөн.

Цаашид бид хөрөнгийн зах зээл дээр богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэж УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байгаа. Тиймээс үүний хүрээнд 2024 он дуустал ажиллах болно гэлээ.

ШУУД: Сангийн сайд бондын өр төлбөрийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Сангийн сайд бондын өр төлбөрийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.