/2022.12.05/ Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор тайлбар өглөө.
Тэрээр:
-Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүн биш хууль засаглах ёстой гэж үздэг. Нүүрсний хулгайг бид Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн. Ингээд "ЭТТ" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм. Энэ нь гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой асуудал юм. Нийт арван эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байна. Иргэд биднээс хэн хэн холбогдсон бэ хэмээн нэрс шаардаж байна. "ЭТТ" ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Төмөр замын захирал асан Н.Удаанжаргал, гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Дэлгэрдалай нарыг шалгаж байна.
Яам, агентлагийн мэргэжилтнүүдийг ч шалгаж байна. Нүүрсний хулгай олон талыг хамарсан тул ил ярих ч зүйл байна, болохгүй ч асуудал байна. Тиймээс энэ бүгдэд Засгийн газраас шуурхай ажиллаж байгаа.
Иргэд биднээс мэдээллээ ил тод өг гэж шаардаж байна. Тиймээс тэдэнд мэдээллийг цаг тухайд нь өгч байх хэрэгтэй юм байна гэж үзэж байна гэлээ.