“Соёлын боловсрол олгох үндэсний сургагч” багш нарыг бэлтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын боловсрол олгох үндэсний сургагч” багш нарыг бэлтгэжээ

/2022.12.05/: “Бүх нийтийн соёлын боловсрол” сургалтыг яамны харьяа соёл, урлагийн үйлчилгээний 26 байгууллага, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын ордон, төвүүдийн нийт 60 мэргэжилтнийг хамруулан “Соёлын боловсролын үндэсний сургагч багш” нарыг бэлтгэжээ.

Сургалтын агуулгад:

  • Бүх нийтийн соёлын талаар төрөөс баримталж буй бодлого
  • “Хүн амын соёлын боловсролыг дээшлүүлэхэд соёлын үйлчилгээг чиглүүлэх нь”
  • Эх хэлний боловсрол
  • XXI зуун ба урлагийн боловсрол
  • Музейн боловсрол
  • Хөгжим хүний хөгжилд
  • Бүжиг - бүх нийтийн урлагийн боловсролд
  • Соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааны мөн чанар, нийгмийн үүрэг
  • Соёлын салбарын хөгжилд залуучуудын үүрэг, оролцоо, манлайлал
  • Соёл, урлагаар дамжуулан хүүхэд өсвөр үеийг нийгэмшүүлэн төлөвшүүлэхүй”
  • Театрын сурган хүмүүжүүлэх арга зүй
  • Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт
  • Соёл, олон нийтийн үйл ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
  • Иргэдийг соён гэгээрүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах нь зэрэг сэдвүүдээр батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу сургалтыг Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нар, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооны мэргэшсэн сургагч багш нар хамтран зохион байгууллаа.

“Соёлын боловсролын үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах юм.

Эх сурвалж: Соёлын яам

ФОТО: Жагсаал үргэлжилж байна
ФОТО: Жагсаал үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.