“Нандин бүхнээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нандин бүхнээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ

/2022.11.25/: Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарах, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалах зорилгоор “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” аяныг “ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор улсын хэмжээнд эхлүүллээ.

Аяны нээлт өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Улсын их хурлын гишүүн, Улсын их хурал дахь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцож, мэдээлэл солилцов.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг юм.

Эх сурвалж: ЦЕГ

Цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзжээ
Цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзжээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.