ЭМ-ийн сайд С.Энхболд эм хангамжийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМ-ийн сайд С.Энхболд эм хангамжийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

May be an image of 7 people and people standing

/2022.11.25/: Өнөөдөр Эм хангамжийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр:

-"Монгол улсад ЭМ ХАНГАМЖИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ түүхт 99 жилийн ой мэндийг эм зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй ажил үйлстээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧ нартаа хүргэе.

Юуны өмнө сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ын цар тахлыг даван туулахад эмийн хангамж, хүртээмжийг амжилттай зохион байгуулсны хүчинд манай улс энэхүү цар тахлыг амжилттай, хохирол багатайгаар даван туулахад Эм хангамжийн салбарын албан хаагчид Та бүхний оролцоо нэн чухал байсныг онцлон талархал илэрхийлэхийг хүсч байна.

Дотоодын эмийн үйлдвэрийг төрөөс дэмжих, Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эмийн чанарыг шинжлэх лабораторийн чадавхийг сайжруулах, эмийн үнийн зохицуулалтыг зохих түвшинд хийж, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх болон зах зээлд хуурамч, стандартын бус эм нэвтрэхээс сэргийлэх хууль эрх зүйн орчныг сайжруулж, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага бидэнд байна.

Монголын Эм хангамжийн байгууллага өнгөрсөн хугацаанд чамлахааргүй их түүхийг бүтээжээ.

Үндэсний эмийн үйлдвэрт “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын стандартыг нэвтрүүлэх арга хэмжээг авч ажилласны дүнд 9 эмийн үйлдвэр “Үндэсний эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP”-ийн шаардлагыг хангаж, эх орны эмийн үйлдвэрүүд улсын хэмжээнд хэрэглэгдэж буй нийт эмийн 20 гаруй хувийг үйлдвэрлэж, нанотехнологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортод бүтээгдэхүүнээ гаргах бэлтгэл ажлыг эхлээд байна.

Өнөөдрийн чуулганы үеэр Цомбо, Тавин ус фарм, уламжлалт анагаах ухааны Мон-Интра эмийн үйлдвэрүүд GMP гэрчилгээгээ хүлээн авлаа.

Эм хангамжийн салбарын нийт ажилчид та бүхэнд 2023 онд тохиох салбарын 100 жилийн ойгоо ард иргэддээ “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх”-д чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж, угтахыг уриалж байна" гэжээ.

Л.Энх-Амгалан: Хүйтрэлээс болж сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй
Л.Энх-Амгалан: Хүйтрэлээс болж сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.