Ж.Байгалмаа: Омикроноор халдварласан иргэдийн 67 хувь нь ажлын байрнаасаа авсан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Омикроноор халдварласан иргэдийн 67 хувь нь ажлын байрнаасаа авсан байна

/2022.11.25/ ХӨСҮТ-өөс коронавирусийн BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, вакцинжуулалтын үр дүн, бусад өвчний талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

-2022 оны 44 дүгээр долоо хоногт Монгол Улсын хэмжээнд ковид-19 халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрөгч долоо хоногт 1192 тохиолдол бүртгэгдсэн. Энэ долоо хоногт мөн нас баралт бүртгэгдээд байна.

Омикроны дэд хэв хувилбараар өвчилсөн хүмүүсийн 67 хувь нь ажлын байран дээрээсээ халдвар авсан байна. Харин 38 хувь нь гэр бүлээсээ халдвар авсан гэдэг нь тандалт судалгаагаар тогтоогдлоо. Тиймээс ажлын байран дээрх халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Ялангуяа нэг өрөөнд олуулаа суудаг, цуг өдрийн хоол иддэг бол шинж тэмдэг илэрсэн хүнтэй аль болох зайнаас харилцах шаардлагатай.

Мөн дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүхийг зөвлөж байна. Омикроны дэд хувилбараар халдварласан иргэдийн 91 хувьд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Харин 8.6 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй байна. Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн хувьд,

  • Хоолой хөндүүрлэж, өвдөх-68 хувь
  • Хуурай ханиалгах-64 хувь
  • Хамар битүүрэх-58 хувь
  • Нус гоожих-53 хувь
  • Халуурсан-35 хувьтай байна. Эдгээр шинж тэмдгүүд нь ихэвчлэн амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг. Тиймээс Омикроны шинэ дэд хэв шинж нь харьцангуй амьсгалын дээд замын шинж тэмдгийг үүсгэж байна гэлээ.
ШУУД: ХӨСҮТ-өөс коронавирусын шинэ хувилбарын талаар мэдээлж байна
ШУУД: ХӨСҮТ-өөс коронавирусын шинэ хувилбарын талаар мэдээлж байна
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.