/2022.11.22/: Сургуулийн өмнөх бүлгийн ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүд дунд бяцхан ПАЛЕОНТОЛОГИЧ хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.
Байгалийн түүхийн музейн боловсролын хөтөлбөр нь музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, дэглэгдсэн цуглуулгыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан иргэд, олон нийт, гэр бүл, хүүхэд залуучуудад албан бус сургалтын хэлбэрээр байгалийн түүх, байгалийн шинжлэх ухааны талаарх мэдлэг, ойлголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “БЯЦХАН ПАЛЕОНТОЛОГИЧ” хөтөлбөр юм.
Түүгээрээ боловсрол, соёлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бага насны хүүхдүүдэд эртний амьтан, ургамал судалдаг шинжлэх ухааны хялбаршуулсан ойлголт өгөх, мэдлэгт суурилсан бүтээлч үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, эх орныхоо түүх, соёлын өвөөр бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхээр зорьж байгаа юм.
Эх сурвалж: Соёлын яам