Б.Пүрэвдорж: Ахмадуудаа ирэх мягмар гарагт жагсаж, тэтгэврээ нэмэгдүүлцгээе
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Ахмадуудаа ирэх мягмар гарагт жагсаж, тэтгэврээ нэмэгдүүлцгээе

/2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр:

-7 жил биш 5 жилээр тэтгэвэр тогтоолгох гэж буй Монгол Улсын иргэдээ ирэх долоо хоногийн 2 дахь өдөр хэдүүлээ төв талбайд гарч жагсаж, энэ хуулиа урагшлуулахгүй бол болохгүй нь ээ. Нэг зүйлийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. М.Оюунчимэг гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм байх гэж бодсон чинь огт тушаал гаргахгүйгээр явсан байна. Энэ ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ.

Эрх баригч нар энэ хуулийг урагшлуулах ямар ч сонирхолгүй байгаа юм байна. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр жагсаал хийцгээе. Нэг их олон хүн хэрэггүй. Эхний ирсэн 200-300 хүнд автобусны мөнгө, халуун аарц өгье. Бүгдээрээ ирэхийг бодоорой. Энэ хуулийг урагшлуулахгүй бол болохгүй нь. Тиймээс энэ тэмцлийг эхлүүлж ядаж 100-150 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлье. Тэгэхээр ирэх мягмар гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд уулзацгаая гэлээ.

Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна
Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.