Биткойны талаар таны мэдэх шаардлагатай зарим зүйлс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны талаар таны мэдэх шаардлагатай зарим зүйлс

Bitcoin Price Drop: Why did bitcoin and crypto price drop? | Marca

Bitcoin нь төвлөрсөн бус дижитал валют бөгөөд тус криптовалютыг анх 2008 онд Сатоши Накамото нэртэй үл мэдэгдэх хүн эсвэл бүлэг хүмүүс зохион бүтээжээ.

Уг валютыг 2009 онд хамгийн анх ашиглаж эхэлсэн бөгөөд түүний хэрэгжилтийг нээлттэй эхийн програм хангамж болгон гаргасан байна.

Биткойны тухай хууль тогтоомжууд нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг. Есөн улс биткойн хэрэглэхийг бүрэн хориглосон бол 15 улс далд хэлбэрээр хоригложээ. Цөөн хэдэн засгийн газар биткойныг тодорхой хэмжээгээр ашигласан байдаг.

Эль Сальвадор улс биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталсан ч зах зээл дээрх хэрэглээ бага хэвээр байна. Мөн Украин Оросын түрэмгийллийг эсэргүүцэх тэмцлийг санхүүжүүлэхийн тулд криптовалютаар хандив хүлээн авсан юм. Иран ч мөн адил бусад орнуудаас тавьсан валют болон бусад хориг арга хэмжээг тойрч гарахын тулд биткойныг төлбөрийн хэрэгсэл болгон ашигласан юм.

Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртэж байсан найман хүн биткойныг эдийн засгийн хөөс гэж тодорхойлсон байдаг. Биткойны байгаль орчинд үзүүлэх нөлөө маш их байдаг. Учир нь түүний олборлоход зориулсан ажлын алгоритм нь тооцоолоход хэцүү байхаар бүтээгдсэн бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчийг маш их шаарддаг байна. Кембрижийн Их Сургуулийн мэдээлснээр биткойн худалдаанд гарснаас хойш ойролцоогоор 200 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулжээ.

Биткойны анхны томоохон хэрэглэгчид нь Торгоны зам гэх мэт хар захууд байжээ.

2011 онд нэг биткойны үнэ 0,30 доллараас эхэлж, жилийн турш 5,27 доллар болж өссөн бөгөөд энэ нь тухайн криптовалютын үнэ хир зэрэг савлагаатай байхыг гэрчилж байжээ.

Харин өнгөрсөн жил Биткойн нь өөрийн бүх цаг үеийн хамгийн дээд ханшийг тогтоосон бөгөөд 69 мянган доллар орчимд нэг биткойн арилжаалагдаж байсан юм.

Өнөөдрийн ханшаар нэг биткойныг авахын тулд танд 20 орчим мянган доллар хэрэгтэй болох аж.

Сонирхуулахад

Bitcoin pizza guy who squandered $365M has no regrets

2010 оны тавдугаар сарын 22-нд Флорида мужид амьдардаг Ласло Ханьеч орон нутгийн пиццаны дэлгүүрээс хоёр пицца авахын тулд биткойноо арилжаалжээ. Энэхүү гүйлгээ нь компанитай арилжааны гүйлгээ хийхэд Bitcoin-ийг албан ёсны анхны хэрэглээ болгосон гэдгээрээ алдартай. Гэхдээ биткойн нь зах зээлд зөвшөөрөгдөх валют хараахан болоогүй байсан юм. Тэгвэл Ласло Ханьец зоосоо хэрхэн арилжаалсан бэ?

2010 онд Ласло Ханьеч өөртөө хоёр пицца худалдаж авахын тулд Papa John's нэртэй орон нутгийн пицца ресторанд 10,000 биткойн зарцуулжээ. Тэр үед түүний биткойнууд ердөө 40 долларын үнэтэй байжээ.

Харин тухайн зарцуулсан биткойны үнийн дүнг яг өнөөдрийн ханшаар харьцуулан бодоход 205 сая 300 мянган ам.доллар болж байна. Тэгэхээр тэрээр бүх цаг үе дэх хамгийн үнэтэй пиццаг идсэн хүн болжээ.

Эх сурвалж: Wikipedia, Forbes

С.Баярцогт: Дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь ТОГТООЖ, ЦАГААТГАЛАА
С.Баярцогт: Дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь ТОГТООЖ, ЦАГААТГАЛАА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.