ЦЕГ: Чихэр цуглуулж байсан 9 настай охиныг өшиглөсөн эрэгтэйг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Чихэр цуглуулж байсан 9 настай охиныг өшиглөсөн эрэгтэйг шалгаж байна

/2022.10.31/ Halloween буюу Сүнсний баяр болж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд айлын хаалга тогшиж, чихэр цуглуулдаг. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт 9 настай охин нэгэн айлын хаалгыг тогшин чихэр гуйхад биед нь халдсан хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Уг хэрэг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 16:48 цагт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулжээ. Ингэхэд “Н” гэх 9 настай эмэгтэй хүүхдийг 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэдэг нь тогтоогджээ. Одоогоор тус хэргийг шалгаж байгаа ажээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээ авахыг анхаарууллаа
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээ авахыг анхаарууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.