“Зөрчил бүртгэл, мэдээллийн нэгсэн систем”-ийг ирэх оноос хэрэглээнд нэвтрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зөрчил бүртгэл, мэдээллийн нэгсэн систем”-ийг ирэх оноос хэрэглээнд нэвтрүүлнэ

May be an image of 7 people, people sitting, people standing and office

/2022.10.31/: Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим санг бий болгохоор “Зөрчил бүртгэл, мэдээллийн нэгсэн систем”-ийг хөгжүүлж байна.

Тус системийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс бүрэн ашиглалтад оруулж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нэгдсэн сан бий болгосноор хууль хяналтын 31 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 12 мянган ажилтан зөрчлийн хэргийг тухай бүрт нь цаг алдалгүй бүртгэж, дундын мэдээллийн цахим сан үүсгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тоон мэдээллийг нэгдсэн системээс харах зэрэг олон давуу тал бий болох юм.

Түүнчлэн улсын хэмжээний зөрчлийн хэргийн тоон мэдээлэл, бүртгэл баримтыг цаг алдагдалгүй, бодитоор гаргах, иргэдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох, ил тод мэдээллээр хангах чухал үүрэгтэй гэв.

“Ногоон, эко шошго ба ногоон санхүүжилт”-ийн талаар хэлэлцлээ
“Ногоон, эко шошго ба ногоон санхүүжилт”-ийн талаар хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.