/2021.08.24/: ТА ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ ДАРААХ АРГУУДЫГ ӨДӨР ТУТАМДАА АШИГЛААРАЙ
Хүүхэдтэйгээ ярилцах, хамт байх цаг гаргаарай
Хүүхэдтэйгээ чөлөөтэй ярьж, тэдний саналыг сонсох нь ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд нь туслах болно.
Өөрөө зөв үлгэрлэ
Таны хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнийг хүүхэд тань даган дуурайдаг тул та үргэлж зөв үг, үйлдлээр үлгэрлэж байгаарай.
Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа
Хүүхдийнхээ хийсэн зөв үйлдэл бүрийг анзаарч, магтан сайшааж, урамшуулж байх хэрэгтэй. Магтуулсан хүүхэд өмнөхөөсөө ч илүү ихийг хийж, мэдэх гэсэн хүсэлтэй болно.
Үглэхээс татгалз
Та хүүхдээсээ хүсэж байгаа зүйлээ олон удаа давтаж хэлэхгүй байхыг хичээгээрэй. Үглэх нь хүүхдийг хүний сонсох дургүй болгодог.
Зодож шийтгэхээс татгалз
Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг.