/2021.08.23/: Нийслэлийн хэмжээнд “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршил төлөвлөснөөс 15 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
Дөнгөж сая хотын дарга Жуковын талбайгаар орж, нөхцөл байдалтай танилцлаа.
Тариаланчаас хэрэглэгчийн гарт хүрч амжилттай зохион байгуулагдаж байна. Ногоочдоос авсан ямар нэг татвар хураамж байхгүйг ногоочид хэллээ. Ховд, Сэлэнгэ зэрэг аймгуудаас ирсэн ногооны худалдаачид ашиг орлого арвин, борлуулалт сайн байгааг хэлж байлаа.