Хуучны угсармал байруудыг дулаалж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучны угсармал байруудыг дулаалж байна

/2021.08.23/: Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байна.

Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа зарцуулах боломж бүрдэх юм. Барилгын гадна талын ханыг сүүлийн үеийн технологи болох дулаан тусгаарлалтын хөөсөнцөр тавьж, иж бүрэн шавардлага хийж дулаалж буй. Гүйцэтгэгчээр “Моксан” ХХК, “Үүлэн сүндэр” ХХК ажиллаж байна.

Эх сурвалж: НХОГ

ОХУ гадаад оюутнуудыг хүлээн авна
ОХУ гадаад оюутнуудыг хүлээн авна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.