Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдлээ

/2021.08.23/ Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.

“Ansteel” компани жилийн ган үйлдвэрлэлийн хэмжээгээ 2025 он гэхэд 70 сая тоннд хүргэхээр төлөвлөснөө өмнө нь мэдэгдэж байжээ. “Ben Gang”, “Ansteel” компаниуд нэгдэх талаар анх 2005 онд тохиролцож байсан ч хэлэлцээр удааширсаар өнөөг хүрсэн аж.

Эх сурвалж: Mongolian Mining Journal

Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй
Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.