Өнөөдөр хаана, юу болох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана, юу болох вэ?

/2022.10.14/: Өнөөдөр болох үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00-12:00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль” төслийн 5,000 дахь зочид буюу Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн наймдугаар ангийн 120 хүүхдийг хүлээн авч байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулна. МУИС-ийн байранд

11:00 цагт “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт Эрүүл Мэндийн Яаманд болно.

11:00 цагт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөлтэй уулзана. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд санал солилцоно.

14:00 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад жил болсон ч одоог хүртэл сургууль бариагүй. Улмаар сурагчид Мандах дээд сургуулийн байранд бөөгнөрч агааргүй, биеийн тамирын заалгүй орчинд хичээллэж байна. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд сургуулийн байрыг хурдан барих асуудлаар жагсана. Мандах сургуулийн байр нь тус сургуулиас өөр чиглэлд байрладаг тул хүүхдүүд зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байгааг мэдээлнэ.

15:00 цагт "Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022" МҮХАҮТ-д нээлтээ хийнэ. Үүнд 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН оролцоно.

18:00 цагт “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн танилцуулах уулзалт Зайсан Хилл “Z terra” ресторанд болно. "Шидэт урц” төрийн бус байгууллагын залуус өөрсдийн санаачилгаар “Ид шидийн орон” жишиг төслийг Хөвсгөл аймагт бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн хандивын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, одоогоор барилгын ажил үргэлжилж байна.

Байгаль нуурт “6” магнитудын газар хөдлөлт боллоо
Байгаль нуурт “6” магнитудын газар хөдлөлт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.