МҮЭХ: “Өргөө“ амаржих газар хүний нөөцийн үйл ажиллагаа алдагдсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮЭХ: “Өргөө“ амаржих газар хүний нөөцийн үйл ажиллагаа алдагдсан

/2022.10.13/: МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "Өргөө" амаржих газарт хүний нөөцийн урирдлагын үйл ажиллагаа алдагдсан, эмнэлэгийн удирдах болон бусад ажилтан сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй байна. Байгууллагын удирдлагын баг тогтворгүй, бүрдэл дутуу ажиллаж байгаа нь тус байгууллагын удирдлага, зохион байгуулалт доголдоход хүргэж байна.

Байгууллагын захиргаа тухайлбал, төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй хүнийг томилж, мэргэшээгүй хүнийг өөрт нь зориулж тохируулан томисон. Тодруулбал, дотоод аудитыг цагдаагийн байгууллагад 20 гаран жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг томилсон, тэр хүн нь эмч эмнэлэгийн ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг хангахгүй, дарамт хүчирхийллийг байгууллага бий болгосон.

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулж, олон хүнийг хохироолоо. Манай хуулийн газрын дарга н.Саранцацралт энэ нөхцөл байдалд дөрвөн сар, Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга таван сар ажиллаж байна. Аргаа бараад МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн албан даалгавраар миний бие ахалсан комисс ажиллаж байна. Засгийн газар, салбарын сайдад асуулга тавиад байхад шийдэхгүй байна.

Албан бус мэдээллээр ажилтнууд яагаад манай захирал ийм олон хүн халж, хууль зөрчөөд байхад өөрчлөхгүй байгаа юм бэ гээд судлахад ЭМ-ийн сайдын эхнэртэй холбоотой юм байна гэсэн зүйл ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ. Хувийн харьцаа албан ажилд нөлөөлөх ёсгүй. Ийм хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна

МҮЭХ-г төлөөлж ЭМ-ийн сайдад хандаж хэдэн зүйл хэлье. Ганц "Өргөө" амаржих биш. Өмнөговь аймгийн Бүсийн оношлогооны төвийн дарга н.Түвшинзултэй холбоотой 30 гаруй хуудас, Налайхын ЭМТ-ийн дарга н.Байгальтай холбоотой материалууд ирсэн. Дандаа ажлын байрны дарамттай холбоотой гомдлууд. Иймд МҮЭХ-ны зүгээс Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэд хаяглан албан шаардлага хүргүүлж байна. "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн ёс зүйн алдаа гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад арга хэмжээ авахгүй байгаа нь Засгийн газрыг муухай харагдуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд та огцор гэсэн шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.

Ховордсон амьтан агнах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно
Ховордсон амьтан агнах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.