LEAD MONGOLIA-US20: Сэргээгдэх эрчим хүчний загвар төсөл хэрэгжүүлж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

LEAD MONGOLIA-US20: Сэргээгдэх эрчим хүчний загвар төсөл хэрэгжүүлж эхэллээ

/2021.8.23/ АНУ-ын USAID байгууллагын санхүүжилтээр “World Learning” олон улсын ТББ нь 5 дахь жилдээ “Lead Mongolia” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн байгаль орчин-хотжилтын багийн гишүүд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах байрны хэрэгцээнд зориулж “ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 5кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний бага чадлын системийг суурилуулж, цахилгаан эрчим хүч тасарсан үед нам даралтын зуух болон төвийн гэрэлтүүлгүүдийг цахилгаанаар нөөц эх үүсвэрийн үүргийн гүйцэтгэх юм.

Ингэснээр тог тасарсан үед тулгамддаг зуухнаас цогшсон нурам зөөвөрлөх тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэхээс гадна, 5-10 цагийн турш төвийн гэрлийг цахилгаанаар хангах давуу талуудтай. Төслийн тоног төхөөрөмжүүдийг 10-аас дээш жил (батарей 10 жил хүртэл, нарны дэлгэц 30+жил) ашиглах боломжтой.

“Ирээдүйг гэрэлтүүлье” төслийн зорилго нь энэхүү загвар төслөөрөө дамжуулан ижил, төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудад (айл өрх, албан байгууллагууд байж болно) таниулах, улмаар сэргээгдэх эрчим хүчийг сурталчлах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эрчим хүчний салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах юм.

Тус төслийг USAID байгууллагаар бүрэн санхүүжүүлсэн ба үүнд төслийг тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт суурилуулалт, 3 жилийн даатгал, ижил төстэй бусад байгуулагуудад зориулсан мэргэжлийн сургалт зэрэг багтсан болно.

Дельта вирүс Хятад улсад хурдацтай тархаж байна
Дельта вирүс Хятад улсад хурдацтай тархаж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.