“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт хурал болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт хурал болно

WiConf_Mikro1_KayH_88A8785-p2sqnog1u4qqaqcqfsmnegywelnklqalaenkjg3rt4.jpg

/2021.08.20/ “Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдвээр онол, практикийн бага хурлыг есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Дэлхийн улс орнууд халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тархалтын түвшин буурах хандлагатай болоод байна.

Манай улсын хувьд ч “Ковидын үеийн шинэ хэв маяг /new normal/”-т бэлтгэх харилцааны стратеги боловсруулах шаардлага урган гарч байна.

Түүнчлэн коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай хэрхэн дасан зохицож, хэвийн амьдралаар амьдрах тухай аргазүй, аргачлалыг салбарууд шинжлэх ухааны үндэстэй гаргаж тодорхойлох нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

Иймд олон улсын “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болжээ
С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болжээ
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.